Мохаммед Салах Ливерпүүл багт очиход тун ойрхон байна
2017-06-06

 

Италийн Сери А лигийн Рома клубт хүчин зүтгэдэг Египет довтлогч Мохаммед Салах Английн Ливерпүүл багт очиход тун ойрхон байна.

 

Өчигдөр Их Британийн зарим эх сурвалжууд Ливерпүүл клуб Роматай тохиролцоонд хүрсэн тухай мэдээлж эхэлсэн бөгөөд талууд 35 сая фунтын гэрээнд гарын үсэг зурахаар зэхэж байгаа аж.

 

Харин энэ цаг мөчид М.Салах улсынхаа шигшээ багтай нэгдэж ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох гэж байгаа. Өмнө нь Лондон Челси клубт тоглож байсан Салах Италийн Рома клубт 2016 онд албан ёсоор нэгдэж 41 тоглолтод 19 гоол оруулаад байгаа юм.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин