Казинод 37 хүнийг хөнөөсөн хэргийг халдлага биш гэв
2017-06-06

Филиппинийн Манила хотноо байрлах казино өнгөрсөн долоо хоногт террорист халдлага болж, 36 хүн амиа алдсан билээ.

 

 

“АК-47” буугаар зэвсэглэсэн этгээд уг казиногоор үйлчлүүлж байсан хүмүүсийг буудаж, дараа нь амиа егүүтгэсэн юм. Уг халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн Филиппин дэх салбар болох Исламын улс бүлэглэл хүлээжээ.

 

Тэгвэл эрх баригчид “казинод болсон хэрэг алан хядах ажиллагаа биш” хэмээн мэдэгдсэн талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.

 

“Автомат буугаар иргэдийг хохироосон залуу алан хядах ажиллагаа үйлдэх бус өс санаж уг хэргийг үйлдсэн” хэмээн Цагдаагийн газраас уламжлав.  Гэхдээ хэвлэлийнхэн болон олон нийт цагдаагийнхны мэдэгдэлтэй санал нэгдэхгүй буйгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байна.

 

Мөн Исламын улсын дайчид 200 мянган оршин суугчтай  Марава хотыг хяналтадаа аваад хэдийнэ 10 өдөр болжээ. Армийнхан хотыг чөлөөлөхөөр тэмцэхээс гадна уг хотод агаараас цохилт өгч буй юм.

 

Энэ амралтын өдөр армийнхан бүслэлтэд байгаа 130 иргэнийг амжилттай чөлөөлжээ. Марава хотноо болж буй тулааны улмаас 250 орчим хүн амиа алдаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин