Хью Жекмэн: Эхнэр минь нас нэмж буйд санаа зовохгүй байна
2017-06-07

Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн хувийн амьдралынхаа талаар “People” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Би таныг их романтик нэгэн гэж боддог?

 

-Тийм гэж үү баярлалаа. Гэхдээ би олны өмнө тийм ч их романтик зан гаргаад байдаггүй л дээ. Романтик уу эсвэл үгүй гэдгийг минь мэдэх ганц хүн бол миний хайртай гэргий.

 

-Би ингэж хэлсэн нь учиртай гэж бодохгүй байна уу?

 

-Учиртай байх. Таныг юу гэхийг сонсмоор байна.

 

-Та хуримын ойгоо сүр дуулиантай тэмдэглэдэг. Та үргэлж эхнэртээ хайртай гэдгээ илэрхийлдэг. Та хоёр хамтдаа 21 жил болсон мөртлөө яг л анх гэрлэсэн хос мэт харагддаг. Гэр бүл удах тусмаа нэг нэгнээсээ хөндийрөх үзэгдэл их бий. Таны гэр бүлээ эрхэмлэдэг чанар олон хүний сэтгэлийг хөдөлгөдөг.

 

-Гэр бүл байхгүй бол би хэн ч биш. Би тэдний дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна. Хүмүүс надтай эсрэг байр суурьтай байж болно. Ур чадварынхаа ачаар өдий зэрэгтэй сайхан амьдарч байна гэж бодож болно. Тийм ээ би тэдний заримтай нь санал нэгдэж байна. Гэхдээ яг үнэндээ би гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр тэр бүхнийг хийх итгэлтэй болсон. Хэрвээ надад гэр бүл эсвэл хамгаалах нэгэн байгаагүй байсан бол би энэ салбараас хэдийнэ арчигдах байлаа. Намайг дэмждэг хүмүүсийн ачаар би өдий зэрэгтэй амьдарч байна. Хүн хайргүйгээр амьдарч чадахгүй. Хайр заавал чиний дэргэд байх ёстой. Хайраар чи тэжээгдэж, хайраар чи гэрэлтэх ёстой. Хайр бол яг чиний дэргэд байгаа. Хайр бол гэр бүл гэсэн үг.

 

 

-Таны гэргий Дебора Ле Фарнестийн хамгийн чухал зан чанар юу вэ?

 

-Урам хайрлагч. Түүний амнаас гарч буй бал бурам мэт үгс надаас гадна олон хүний итгэлтэй болгосон. Миний амьдралын хамгийн чухал зөвлөгч бас хамтрагч.

 

-Та эхнэртээ үнэхээр хайртай бололтой?

 

-Хайргүй байх шалтгаан алга. Хамгийн чухал зүйлээ үргэлж эрхэмлэж байх.

 

-Та хоёр 1995 онд Австралийн “Corelli” кинонд хамтран тоглосон.

 

-Тийм ээ энэ бол бидний анхны уулзалт байсан. Зургийн талбайд шаргал үстэй бүсгүй орж ирэхэд миний зүрх хүчтэй цохилсон. Тэр бүсгүйгээс харцаа салгаж чадахгүй байсан.

 

-Уг уран бүтээлийн дараагаас та хоёр болзож, жилийн дараа сүр дуулиантайгаар хуримаа хийсэн?

 

-Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр.

 

 

-Дебора таниас 12 насаар эгч. Нас та хоёрын харилцаанд сөргөөр нөлөөсөн тохиолдол бий юу?

 

-Үгүй.

 

-Та 49 настай. Харин Дебора 61 настай. Түүний нас таны санааг зовоож байна уу?

 

-Хэдэн настай байсан ч тэр миний эхнэр байх болно. Эхнэр минь нас нэмж буйд санаа зовохгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gaihaltai er hvn shvv
2017-06-07