Нэр дэвшигчдийн “Малгай”-г шинжье
2017-06-08

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувь рейтинг чухал ч, намын нөмөр нөөлөг түүнээс ч дутахгүй их. Өөрөөр хэлбэл, бид еэвэнгийн хоёр талыг ярьж байна. Нэг нь нөгөөгүйгээр амжилт гаргадаггүйг гэрчлэх хоёр ч жишээ бий. МҮАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхсайхан /2005/, МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр /2009/ хоёр  “Нам нь нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан буюу их л хөшүүн хойрго дэмжлэг үзүүлж байсан” гэх гомдлоо одоо ч тайлаагүй яваа. Тэгэхээр нам буюу нэр дэвшигчдийн “Малгай” ямар байгаа нь сонирхол татаж байна.

 

Могой гурав тасравч гүрвэлийн дайтай

 

Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд гурван эрхэм нэр дэвшээд буй. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын хувьд ердөө хэдхэн хоногийн өмнө МАХН-д элсч, Ерөнхийлөгчид нэр дэвших мандатаа өвөртөлсөн. Гурав дахь хүчний орон зайг эрэлхийлсээр буй МАХН-ын хувьд төдийлэн бэхжиж амжаагүй. МАН-аас тасарч гарсан цөөн гишүүнээр хязгаарлагдаж байгаа тул нэр дэвшигчдээ үзүүлэх дэмжлэг тун хомс.

 

Энэ нь С.Ганбаатар нэр дэвшигчийг хувь улстөрчийн рейтингдээ найдахаас өөр замгүй болгож байгаа. Сүүлийн жилүүдэд  гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн тэмцэл нь ард түмний дунд нэр хүндийг нь өсгөж, жил дарааллан шилдэг улстөрчийн рейтингийг өнгөлж байсан удаатай. Тэр үеэ бодвол нэр хүнд нь унасан ч “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэгчлэн мөчөөгөө өгөхгүй л яваа.

 

Намд нь тавих дүнгээ нэр дэвшигчид нь өгөх үү

 

МАН-аас нэр дэвшигчийн хувьд нийт ард түмэн дунд гэхээсээ улс төрийн хүрээлэл дотроо рейтинг өндөртэй улстөрч. Өөрөөр хэлбэл, улс төрийн элит хүрээлэл дундаа лидерийн зиндаанд хүрсэн улстөрч боловч хар масс дахь нэр хүнд нь эргэлзээтэй. С.Ганбаатараас ялгаатай нь олон нийт дунд түүнийг түшээд авах намынх нь гишүүд бий. 

 

Гэвч 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН амласан бүхнээсээ буцсан нь олон нийтийн дунд төдийгүй намынхаа гишүүд дунд нэр хүндээ алдахад хүргэсэн.  Гэтэл УИХ, орон нутгийн сонгуульд итгэл төгс ялж, хэт олонхийг бүрдүүлээд байгаа МАН-ын хувьд анхны дүнгээ ард түмнээрээ тавиулах ха­риуцлагын өмнө ирээд байдаг.

 

Харамсалтай нь, эрх бариг­чид гэрийн даалгавраа хан­галт­гүй биелүүлсэн төдий­­гүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө долоон төрлийн татвар нэмж, ардын унаа гэгддэг Приусыг татвартай болгож, Засгийн сайд нар нь 800 тэрбумын концессын гэрээ хувааж авсан нь нэр дэвшигчид нь сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш.  Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн МАН-д тавих дүнгээ нэр дэвшигчид нь өгч магадгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Түүнд дургүйцэх шалтгаан алга

 

Х.Баттулгын хувьд нөгөө хоёроосоо хавьгүй дээр нөхцөл байдалд байгаа. Дотоод санал асуулгадаа 1000 илүү оноогоор тасарсан санал авч 180.000 гишүүнийхээ итгэлийг хүлээсэн нь түүний ард ямар том хүч байгааг харуулж байна. Түүнчлэн Ардчилсан нам УИХ-ын сонгуулиас хойш Намын даргын сунгаа, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн өөрчлөлт, VI, VII Их хурал гэхчилэн дараалсан “Хээрийн сургууль” хийлгэж, гишүүдээ байнгын идэвхтэй, бэлэн байдалд байлгаж байгаа нь “Сонгуульд мэргэшсэн арми”-ийн хэмжээнд аваачжээ.

 

Сонгуульд хэрхэн оролцох, хяналт тавих, ажиглалтаа хэрхэн явуулах зэрэгт дадаж, гаршсан 180.000 хүн сонгуулийн ялалтаар ангаж, цангаж байна. Даагаа нэхэх эхний боломжийг тэд алдахыг хүсэхгүй. 180.000 хүний ард гэр бүл, найз, нөхөд гээд тооцвол дор хаяж таван хүн бий гэж төсөөлбөл нэр дэвшигчидээ үнэмлэхүй ялалт бэлэглэх хэмжээний хүч  хуримтлагджээ.

 

Дээр нь аль ч намд харьяалагддаггүй “Саарал масс” гэх бүлэгт хамрагдаж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл, долоон төр­лийн татвар, ипотекийн зээлийн зогсонги байдал, тэтгэврийн насыг нэмсэн, төрийн үрэлгэн, тансаг зардалд бухимдалтай байгаа нь нууц биш. 2016 онд эрх баригчид руу савсан масс энэ удаа эсрэг тал руу ханарах хангалттай нөхцөл бүрдээд байгаа. Хамгийн гол нь Ардчилсан намын нэр дэвшигчид дургүйцэх шалтгаан олон нийтэд алга. Энэ нь түүний гол давуу тал болж байна.

Mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-г дэмжсэн нийтлэл юм байна. Үнэндээ ард олон 3-н нэр дэвшигчийн алийг нь ч тийм баяр талархалтай хүлээж авахгүй байгаа. АН өнгөрсөн 4 жилд хэтэрхий олон алдаа гаргаж ард олны амьдралыг нийтээр хүндхэн болгосоныг мэдэхгүй ойлгохгүй байгаа гэж үзэж байгаа бол үгүй л болов уу МАХН бол тодорхой МАН-ы эдийн засагт эргэлт сэргэлт хийгдэж байгааг бас ойлгож байгаа, мөн их хүлээлт эргэлзээ ч байна
2017-06-08
сонгогч:
МАН, АН ард түмэнд амласан амлалтаа хэзээ ч биелүүлдэггүй, сонгогдоод л маргааш нь мартдаг ХУЛХИ намууд. Цалин тэтгэвэр нэмдэггүй, харин эсрэгээр татвар нэмдэг, тэтгэврийн нас нэмдэг, хүүхдүүдийг ялгаварлан үздэг, ард түмнээ ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ ЭДЛҮҮЛЭХИЙН эсрэг явдаг учраас БИ итгэхгүй байна.
2017-06-08
bitiii shaaa:
AN geheet odoo humuusiin buuljis tsutgaj baigaa battulga bol yahav nam bol zugeer l jorlon shuu dee .alag nudtei luivarchind unuugiin buh zavharliig naaj bolnooo za ter erguu gar bol osoltoi doo turiin joloo atgahad julfana za yahav ganbaatart uguud azaa izetsgeey tuunii ner tsever gar tsever
2017-06-08