Энэ долоо хоногийн онцлох 3 үйл явдал
2017-06-08

  1. Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

 

 

Энэ жилийн олны анхаарлыг татаж байгаа нэгэн том үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгууль юм. Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох ээлжит сонгууль 2017 оны 06-р сарын 06-нд албан ёсоор эхэлж, “тоолуур” ч гүйж эхэллээ. Нэр дэвшигчид өчигдөр сурталчилгааныхаа нээлтийг хийж, гарааны зурхайгаас хөдлөв.

 

        2. JCI ASPAC 2017

 

 

2017 оны 6-р сарын 8-11 нд   Жэй Си Ай 2017 АСПАК буюу Жэй Си Ай байгууллагын Ази Номхон Далайн Чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 илүү залуу бизнес эрхлэгч залуус Монгол улсад хуран чуулах энэхүү томоохон арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага зохион байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

 

        3. Английн алдарт хамтлаг EAST17 Монголд тоглолтоо хийнэ

 

 

1990 ээд оны залуусын шүтээн болж дэлхий нийтийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж байсан алдарт Их Британийн хөвгүүдийн хамтлаг EAST17 их хотын хамгийн том энтертайнмент төв Крокус эвент холл-ын тайзнаа 06-р сарын 09-нд тоглолтоо хийхээр болсон байна. Монголын залуусын даган дуурайж хувцасладаг, тухайн үеийн хамтлаг дуучдын өнгө аясанд шинэ өнгө төрх авчирч байсан уг хамтлаг 2004 онд Монголд ирж LUMINO хамтлагтай хамтран тоглолтоо хийж байсан байна. Энэ удаагийн тоглолтондоо ч бас Lumino-той хамтран Each time хэмээх алдарт дуугаа дуулахаар болсон гэнэ.

 

It`s All Right, Each time, Thunder, Stay Another day, Let it all go хэмээх хуучны хит уран бүтээлүүдээ дуулах уг тоглолтын тасалбар Ticket.mn, 1900-1800 –аар худалдаалагдаж байгаа юм байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144

 

 

 
Shuud.mn
Сонин хачин