Дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцны шавийг тавилаа
2017-06-09

Гэрэл зургийг mpa.mn

 

Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол өнөөдөр /2017.06.09/ боллоо.

 

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцов.

 

“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх аж.  Нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм байна. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллах ажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hyrziig ni haruulah geed dandaa tolgoigui hynii zurag !!!! Zurag avch surahgui umaa ene setgyylchid
2017-06-09
Chanargyi hog:
Za neg ih syrjigneed yah ve,hilchin horoolol shig chanargyi hog bolson barilga l barigdah ni oilgomjtoi Shyy Dee,gaah tyi,
2017-06-09
Үнэн үг:
Сайн байна. Утаа ингэж л багасна. Зөвхөн гэр хорооллыг орон сууцжуулж байж л утаа багасна улмаар ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэнэ гэсэн үг. Сайн байна амжилт хүсье. Утааг ингэж багасгана Зорилтот бүлгийн иргэдээ Төлбөрийн чадварт нь нийцсэн орон сууцаар ингэж л хангана. Түүнээс биш сайжруулсан зуух, хямд нүүрс шахаад хэдэн хүний бизнес л цэцэглэнэ хэдэн гэр бүл л баяжина.
2017-06-09
Дээрэмчид:
Энэ дээрэмчин луйварчидыг харааад ой гутаж боолжис хурал байнаа,, Лалар пиздаа нар
2017-06-09
Шав тавихгуй зугэээр л хийдэээ:
Шав мав тавихгуй зугэээр л Хийгээчэээ Малнууудааа,, МОНГО идэхэээ рекламдааад яахав,, Бид нарыг татвар нэрэээр дэээрэмдээд авсан МОНГО,, Тэрнэээс сундук сумяабазрын МОНГО Биш за,, дэээрэмчидэээ
2017-06-09