Андреа Довизиосо Испанийн гранприд түрүүллээ
2017-06-12

 

МотоЖП-н ДАШТ-ий Каталоны гранпри болж өндөрлөлөө. Испанийн Барселона хотод болсон улирлын 7 дахь гранприд Итали нисгэгч Андреа Довизиосо дахин ялалт байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт нутагтаа цом өргөсөн Итали эрийн хувьд 44 минут 41.518 секундын амжилтаар дараалсан ялалтын эзэн болсон юм.

 

 

Тэгвэл дараагийн байранд Репсол Хонда багийн хослол Испанийн Марк Маркес, Дани Педроса нар орсон байна. Энэ жилээс багаа сольж Дукатид элссэн Дэлхийн аварга Хорхе Лорензо 5-р байранд уралдаанаа дуусгасан бол Валентино Росси 8, ДАШТ-ийг тэргүүлэгч Маверик Виналес 10-р байранд тус тус оржээ. Ийнхүү Довизиосо 104 оноотой бол тэргүүлэгч Маверик Виналесаас ердөө 7 оноо дутуу дэд байранд жагсаж эхэллээ. Мөн Хонда багийн хослол 3-4 р байрыг эзлэж эхэлсэн бол Валентино Росси 2 байр ухарч 5-д эрэмбэлэгдээд байна.

 

 

Харин зохион бүтээгчдийн цомын хүснэгтийг 180 оноотой Яамаха баг тэргүүлсэн хэвээр үлджээ. МотоЖП-н ДАШТ-ий дараагийн гранпри энэ сарын 25ны өдөр Нидерландын Ассен авто тойруулагад болно. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин