Кураш болон бүстэй бөхийн УАШТ болж байна
2017-06-12

 

Монголын кураш бөхийн холбооноос зохион байгуулдаг Кураш бөх болон бүстэй бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ . Энэ удаагийн тэмцээнд 10 гаруй байгууллагын 300 шахам тамирчид оролцож байна.

 

Манай улсад кураш бөх болон бүстэй бөхийн төрөл 2000 оноос орж ирэн хөгжсөн түүхтэй. Энэ цагаас хойш тухайн бөхийн төрлүүдээр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсаар хориод жил болж байна. Энэ хугацаанд кураш бөх болон бүстэй бөхийн төрлүүдээс тив, дэлхийн олон аваргууд төрсөн байдаг. Энэ жилийн тэмцээнд 10 гаруй байгууллагын 300 аад тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч чадлаа сорьж байна.

 

Тус бөхөөр ямар ч бөхийн төрлөөр хичээлэлдэг тамирчид давхар хичээллэх, хөрвөж хичээллэх боломжтойгоороо онцлог байдаг. Тодруулбал кураш бөхийн ОУХМ О. Лхагвахүү нь анх 2004 онд жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн байдаг. Тэрбээр Кураш бөхөөр хичээллэснээр өөрийгөө шинээр нээж, олон рекорд амжилтын өөрийн нэр дээр дансалсан гэхэд болно. УАШТ-нд хамгийн олон түрүүлсэн амжилт түүний нэр дээр байдаг.

 

Кураш бөх нь Түрэг үндэсний бөх бөгөөд сүүлийн жилүүдэд Узбекстан улс өндөр түвшинд хөгжүүлж байгаа юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин