Эргүүлийн алба хаагчдад 36 унадаг дугуй бэлэглэв
2017-06-14

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулсан.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр “Унадаг дугуйн ертөнц” ХХК-иас 36 ширхэг унадаг дугуй худалдан авч, “Дугуйт эргүүл”-ээр ажиллах цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өглөө.

 

Дугуйт эргүүл ажиллуулснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд шуурхай цаг алдахгүй очих, авто замын түгжрэлээс сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулан иргэд, оршин суугчдын амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
никель Ганбаагаас авсан биздээ Тэгсэн байлгүйдээ
2017-06-14
zochin:
duudlagan deer ochood hunee sundlaad yavah uu duguigaa orhiod yavah uu yanaa
2017-06-14