Хойдод хоригдож байсан Отто гэртээ харьжээ
2017-06-15

Хойд Солонгосын цагдаагийнхан өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 22 настай Отто Фредерикийг баривчилсан билээ. Оюутан залуу Пхеньян хотноо буудалсан зочид буудлынхаа суртал ухуулгын хуудас хадгалж байсан хэргээр баригдсан юм.

 

 

Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн билээ. Энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос ял эдэлж буй АНУ-ын иргэнийг суллахаар болсоноо мэдэгдсэн.

 

Уг мэдээллийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон баталсан билээ. Тэгвэл Отта өчигдөр АНУ-д ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ.

 

Түүнийг Охайёо хотноо ирэх үед гэр бүлийнхэн угтан авч, Гэртээ тавтай морил гэх цаас барьцгаасан аж. Гэхдээ Оттагийн аав хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс эрс татгалзжээ.

 

Отто гэртээ ирэх үедээ ухаангүй байдалтай байсан талаар албаныхан мэдээлэв. Түүнд амьсгалын аппарт зүүсэн байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uhaangui irsen bol hund uvchtei bolguut ni yavuulaa biz ternees bol iim amarhan yavuulahgui bh yavuulsan az ymaa tegehgui bol tend zovoj uhnee aimar uls
2017-06-16
Зочин:
Eooe yaj neg yum tavij yavuulsiim boldoo....
2017-06-15
zochin:
Hoidod baisan gej yu gesen ug um be? Umard Solongost gej bichdeg um zaa.
2017-06-15