Лестер сити клуб шинэ хамгаалагчтай боллоо
2017-06-15

 

Английн Премьер лигийн ирэх улирлын хуваарь гарах мөчтэй зэрэгцэн Лестер сити клуб шинэ хамгаалагчтай болжээ. Ердөө 2 жилийн өмнө лигийн аваргын цомыг хүртэж шуугиан тарьж байсан тэдний хувьд доод лиг рүү унасан Халл сити клубээс хамгаалагч Харри Магуайрыг авчээ. Хэдий наймааг албан ёсоор зарлаагүй ч Англи хамгаалагч 17 сая фунтын үнээр Үнэгнүүдтэй нэгдсэн мэдээлэл байна. Мөн BBC Радио энэ наймааны нийт өртөг 12 саяд багтаж байгаа гэж мэдээлжээ.

 

Шеффилд Юнайтед багаас гаралтай түүнийг 2014 онд Халл сити баг 2.5 сая фунтээр аваад байсан бөгөөд өнгөрсөн улиралд тэрбээр нийт 36 тоглолтод оролцож 3 гоол оруулсан юм.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин