Жаалхүүд урам бэлэглэсэн тулаанчид
2017-06-15

 

Тулаант шоуны хамгийн том төлөөлөл болох WWE буюу бидний мэддэг “нохой зодооны холбоо” нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдогоороо алдартай. Тэгвэл тэд өчигдөр нэгэн жаалхүүд “WWE hero” буюу WWE-ийн баатар гэсэн цол, бүсийг гардуулан өгсөн байна. Уг шоуны шүтэн бишрэгч хүүгийн хувьд нэг өдрийг зурагтаар хардаг сүпер тулаанчид шигээ өнгөрүүлэх боломж олдсон нь хамгийн гайхалтай бэлэгнүүдийн нэг байлаа.

 

Өдгөө 15 настай Жарриус Робэртсон  нь Луйзанагийн уугуул юм. Харамсалтай нь төрөлхийн элэгний эмгэгтэй байсан нь архагшсан харамсалтай тохиолдол жаалхүүгийн амьдралд учирсан, бурхны тавьсан том шалгуур байжээ. Үүнээсээ болж түүний өсөлт зогссон байна. Тэрээр нийт 13 удаа мэс ажилбарт орж, хоёр ч удаа эрхтэн шилжүүлэн суулгуулсан юм. Анх нэг настай байхдаа элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орж бүтэн нэг жилийг “кома”-ын байдалтай өнгөрүүлжээ. Шинжлэх ухааны үүднээс эцсийн найдвар тасарч байх үед жаалхүү өөрөө амьсгалж эхэлсэн гэдэг.

 

Тэгвэл өчигдөр Нью Орлеанст болсон тулааны үеэр WWE-ийн аварга Жон Сэнагийн танилцуулга аян дээр Жарриус рингэн дээр гарч ирэх үед түүний хүндэлдэг бүх одод рингийг бүчин зогсож, алга ташиж байсан юм. Мөн түүнд Стэфани МакМахон өөрийн аваргын бүсийг өгсөн нь рингэн дээр өрнөсөн хамгийн торгон агшин байлаа.

 

Ингээд ч зогсоогүй тэрээр сүпер ододтой хамт хэсэг хугацаанд байсан нь түүний хувьд амьдралд тохиосон гайхалтай зүйлсийн нэг байсан гэж өөрөө хэлсэн юм. Мөн түүний өвчний эсрэг хийж буй тэмцэл нь бусдад өгч буй маш том урам зориг гэж үзсэн учраас түүнийг “WWE hero” буюу WWE-ийн баатар хэмээх цолоор урамшуулсан юм.

 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Buyantai shan l yum hsen bn,
2017-06-15