Түймрийн улмаас 61 хүн амиа алджээ
2017-06-19

Португал улсын төв хэсгээр ган гачигтай байгаагийн улмаас түймэр дэгдсэн талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 61 хүн амиа алдаж, 54 хүн бэртсэн байна.  “Амиа алдагсдын дунд бага насны дөрвөн хүүхэд” байгаа талаар Гамшгаас хамгаалах төвөөс мэдэгджээ. Эмнэлэгт хүргэгдээд буй хүмүүсийн дунд үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн гал сөнөөгч байгаа гэнэ.

 

Ерөнхий сайд Антонио Коста “Сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй ойн түймэр байна” гэж мэдэгдэж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан болохоо мэдэгджээ.

 

Түймэр Педрогао Гранде бүс нутагт дэгдсэн бөгөөд олон мянган иргэн орон гэрээ алдаж, бие болон сэтгэл санааны хохирол амсаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин