Эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2017-06-19

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 12-c 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 43 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

 

Эх сурвалж: АТГ.мон

Shuud.mn
Сонин хачин