Хэлсэндээ хүрдэг дасгалжуулагч
2017-06-20

 

Италийн Сери А лигийн Кротене багийн дасгалжуулагч Давиде Никола өнгөрсөн IV сард багийнхаа бүх тоглогчидтой бооцоо тавьжээ. Учир нь тэр үед Кротоне багийн байдал тун тааруу хасагдах бүсэд бичигдэж байсан юм.

 

44 настай мэргэжилтэн тэр үед тоглогчиддоо “Хэрвээ та нар хасагдах бүсээс гарч, Сери А лигт үлдэж чадвал би ирэх зун Итали улсыг унадаг дугуйгаар бүтэн тойрох болно” гэж амласан байна.

 

Үүнээс хойш Кротене баг сүүлийн 9 тоглолтынхоо 6-д нь хожиж, хүнд байдлаас гарснаар Сери А лигтээ үлдэхээр болсон юм. Тэгвэл Итали мэргэжилтэн Д.Никола өчигдөр хэлсэндээ хүрч, Итали улсаар хийсэн дугуйн аялалаа дуусгажээ.

 

Тэрбээр нtлээд хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд дугуйн аялалын багтай нийлж, Кротоне хотоос гарч өөрийн төрөлх Турин хот хүртэл 1300 км зайг туулан аялсан байна. Тоглогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэх гэж Никола нийт 9 хоног аялсан гэнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин