Хаанаа доромжилсон хүнийг шийтгэхээ зогсоо гэв
2017-06-20

Тайландын эзэн хаан болон гэр бүлийг нь доромжилсон хүмүүсийг тус улсын шүүх маш хатуугаар шийтгэдэг билээ.

 

 

Олон нийтийн сүлжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээс болж ял авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй талаар Хүний эрхийн байгууллагуудаас онцлов.

 

2014 онд Армийнхан төрийн эргэлт хийсний дараахан ял авах иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ.

 

Нэгэн эмэгтэй  2013 онд таалал төгссөн эзэн хааныг доромжилсон өнгө аястай зүйлийг фэйсбүүктээ бичсэнээс болж, 28 жилийн ял авсан юм. тэрбээр ялаа эдэлж буй бөгөөд түүний ээж Британийн “ВВС” агентлагт Тайландын хууль хэтэрхий хатуу чанга байгаа талаар ярилцлага өгчээ.

 

Тэгвэл НҮБ хаант засаглалыг доромжилсон хуулинд өөрчлөлт оруулахыг Тайландын эрх баригчдад уриалж “Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджэээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
111111:
НУБ-ын угийг сонсдог улс байдаг юм уу?
2017-06-20
зочин:
хуулиа чанга байлгасан нь дээр. хуулиа зөөлрүүлбэл шударга ёс алдагдана.
2017-06-20