Хан-Уулын усанд автсан айлуудад шуурхай тусаллаа
2017-06-21

 

Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүнд байдлаар авран, сэргийлж чадлаа. 

 

Одоогоор замын ус зайлуулах суваг шуудуу гаргах,  хуримтлагдсан усыг гадагшуулах ажлыг үргэлжүүлж байна. Тамгын газрын зүгээс үер усанд өртөхөөс хамгаалахад шаардагдах зардлыг шуурхай шийдвэрлэн, зохицуулав гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин