Флойд-Конорын тулаан бол бизнес
2017-06-21

 

Энэ оны IX сард мэргэжлийн боксын хагас дунд (70кг) жингийн нэгэн сонирхолтой тулаан болохоор товлогдоод байгаа. Энэ бол Мексикийн боксчин Канело Алварез, Казахстаны боксчин Геннади Головкин нарын өрсөлдөөн юм.

 

Тун сонирхолтой болох уг тулаан нь Головкиний бүс хамгаалах 19 дэх тулаан байх юм. Казах эр өдгөө WBA , WBC , IBF гэсэн гурван өөр холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа юм.

 

Тэгвэл өчигдөр хоёр тамирчин тулааны ээлжит сурталчилгаагаа хийсэн бөгөөд энэ үеэр Головкин нэгэн сонирхолтой яриаг дэлгэжээ. Тэрбээр “Мэйвэйдер-МакГрегор нарын тулаан бол циркийн үзүүлбэр. Энэ бол жинхэнэ тулаан биш. Зүгээр л бизнес” гэжээ.

 

Мэргэжлийн замналдаа нийт 37 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “Жинхэнэ боксын тулаан циркийн үзүүлбэрийн сүүдэрт дарагдах ёсгүй” гэсэн байна.

 

Канело-Головкин нарын тулаан энэ оны IX сарын 16-нд АНУ-ын Лас Вегас хотод болох юм. Харин үүнээс 3 долоо хоногийн өмнө  мөн тус хотноо Мэйвэйдер-МакГрегор нарын тоглолт болох аж.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Баянмөнх:
Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.
2017-06-22
Судвэрдэнэ:
Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.
2017-06-21
Зочин:
Үнэн truht
2017-06-21