Дуглас Коста Ювентус багт нэгдлээ
2017-06-21

 

Германы Байерн Мюнхен багийн жигүүр Дуглас Коста Италийн Ювентус багт нэгдэх нь тодорхой болжээ. Энэ тухай Европын хэд хэдэн эх сурвалж батлан хэлж байна. Гэхдээ Бразил тоглогчийг ямар хэмжээнд үнэлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд бүх тал үүнийг нууцалж байна.

 

Харин зарим эх сурвалж Дуглас Костаг 50 орчим сая еврогоор худалдан авсан гэж мэдээлж байна. Тун удахгүй Ювентус клуб Бразил жигүүрээ албан ёсоор танилцуулах бөгөөд энэ үеэр наймааны мөнгөн дүн ил болох боломжтой.

 

Германы топ клубт 2 улирлыг үдсэн Коста өнгөрсөн жил 34 тоглолтод орж, 7 гоол оруулсан юм. Түүний хувьд Германы багаас жилийн 6 сая еврогийн цалин авч байсан аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин