Эзэн хаан угсаа залгамжлагчаа сольжээ
2017-06-22

Саудын Арабын дараагийн эзэн хаанаар нэрлэгдэж байсан угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Нэйфийг сольсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  

 

 

Эзэн хаан, үеэл дүү Салман бен Абдулын оронд төрсөн хүү Мухаммед бен Салманыг угсаа залгамжлагчаар томилж, зарим эрх үүргийг нь нэмэгдүүлэхээр болжээ. Хаан Салман өчигдөр нөлөө бүхий эрхмүүдийг цуглуулж, өөрийнхөө шийдвэрийг танилцуулсан байна.

 

Хааны ордны хэвлэлийн алба “Угсаа залгамжлагчийг нь солих шийдвэрийг эзэн хаан гаргасан. Тэрбээр ханхүү Мухаммед бен Салманыг туршлагтай хэмээн үзэж, угсаа залгамжлагчаар тодруулсан” гэж мэдэгджээ.

 

Угсаа залгамжлагчаар тодроод буй ханхүү Мухаммед бен Салман 31 настай бөгөөд тус улсын Батлан хамгаалах яамны сайд юм.  Тэрбээр хилийн чанддахь байлдааны ажиллагаа буюу Сири улсад явуулж буй цэргийн ажиллагааг удирдан явуулдаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин