Г.Ариунбаатарт хошууч цол олголоо
2017-06-22

 

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо.

 

Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.

 

Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм.

 

Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene tsoloor yahiim ichmeer!
2017-06-22
Хурандаа:
Хэдий мундаг нэрт дуучин ч гэсэн үсийг нь засуулж, цэргийн ёс журмыг сахиулмаар юм. Цэргийн албыг гоё харагдуулахгүй байна. Цагдаагийн дарга нар аа. Цагдаа ч нэсэн Ерөнхийлөнчийн зарлигаар батлагдсан нэг дүрэмтэй байдаг гэдгийг ойлгомоор юм. Дүрэм сахихгүй бол мөрдөх зүүгээд яах юм бэ.
2017-06-22