Азербайжаны Гран Пригийн тухай сонирхолтой баримтууд
2017-06-23

 

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Формула нэгийн ДАШТ-ий ээлжит гранпри Азербайжаны нийслэл Баку хотод болно. Хөгжлийн хурдаараа Дэлхийд гайхагдаж байгаа тус улс өнгөрсөн онд Европын гранприг тун гайхалтай зохион байгуулсан бөгөөд энэ жилээс өөрийн улсын нэр дээр (Азербайжаны гранпри) анхны уралдаанаа хүлээн авах гэж байна.   

 

Ингээд та бүхэнд өнгөрсөн жил Баку хотын гудамжинд болсон сонирхолтой уралдааны зарим сонирхолтой тоо баримтаас хүргэе. 

 

1  –  Зодог тайлсан Герман нисгэгч Нико Росберг өнгөрсөн жилийн уралдааны бүх өдөр I байр эзэлсэн. Урьдчилсан сорил, Байрлал тогтоох уралдаан, үндсэн уралдаан, хамгийн хурдан тойрог гэх мэт.

 

20  – Энэ бол Баку хотын гудамжны тойрог замын нийт эргэлтийг тоо. Энэ нь ДАШТ-ий хамгийн олон эргэлттэй тойрог замуудын нэг юм.

 

49 – Уралдааны замын 49 хувьд нь дүүрэн хаазтай явж болно. Иймээс баг бүр хамгийн өндөр хурдаа үзүүлэх боломжтой.

 

78 – Авто тойруулгыг бүтэн тойроход дундажаар 78 удаа араа солигдоно.

 

210 – Өнгөрсөн жилийн уралдааны дундаж хурд 210 км/цаг гэж гарсан нь өндөр үзүүлэлт болжээ.

 

8 – Өнгөрсөн жил Европын гранприг питлайнаас эхлүүлсэн Кевин Магнуссен 14-р байранд уралдаанаа дуусгажээ. Энэ нь 8 байр ахисан гэсэн үг юм.

 

364 – Мерседес багийн үзүүлсэн дээд хурд. Энэ хурдыг 48 дахь тойрогт Нико Росберг (Мерседес) гаргажээ.  

 

6 – Баку хотын гудамжны тойрог замын нийт урт 6 км. Энэ нь Бельгийн Спа авто тойруулгын дараа II байранд орох үзүүлэлт юм.

 

1.92 – Их Британийн Уильямс баг өнгөрсөн оны уралдааны үеэр 1.92 секундын хугацаанд питстоп хийсэн нь Дэлхийн дээд амжилтаар бүртгэгджээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин