Оффшорт данстай хүнийг сонгож болохгүй
2017-06-23

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  оффшор дансны талаар мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ дахь Оффшор дансны эсрэг бүлгэмд багтдаг. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Нэр дэвшигч Х.Баттулга болон түүний охин Б.Намуун болон хамаарал бүхий  хүмүүст оффшор бүсэд бүртгэлтэй компани байна.

 

Оффшор дансны тухай хуульд зааснаар тодорхой албан тушаалтнууд өөрийн болон өөрт хамааралтай хүмүүс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг бол мэдэгдэх ёстой хэмээн заасан байдаг. Хэрвээ оффшор бүсэд өөрийн нэр дээр болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр  данс нээлгэсэн бол холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй. Хуулийн байгууллагаас уг бүртгэлийг шалгадаг.

 

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Х.Баттулгыг урьж,  оффшор дансгүй гэдгээ няцаахыг хүссэн. Гэвч оффшорт дансгүй гэдгээ ирж няцаасангүй.  Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Гэтэл оффшорт данстай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож болохгүй гэдгийг УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс хандаж хэлж байна хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин