М.Энхболд: Эвтэй, сайхан сонгууль болоосой
2017-06-26

УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

М.Энхболд:  Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд саналаа өглөө. Монгол төрийн сонгууль бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч онцлогтой болж байна.

 

Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй, эдийн засаг, хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх сонгууль болж байна.

 

Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баяр хэмээн тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэдэг уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Энэ сонгууль эвтэй, сайхан сонгууль болоосой гэж бодож байна.  сонгогчид энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсч, ажлын амжилт ерөөе.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
mgl:
mongol yalnaa
2017-06-27
Воги:
Энхболд өөрийгөө хичээ
2017-06-27
zach:
131.113 -aa chi mon saihan dotortoi amitan yumaa.mon ch amarhan saihan tailbarlaj bna shuu
2017-06-27
Зочин:
Ene nohor songogdvol nogoo l ulig bolson iumaa davtaj humuusiin tolgoi erguulehees oor iu ch hiihgui
2017-06-26
mongol:
enhbold ooroo l bitgii luivar hiigeerei dee evtei baiya l gej bval
2017-06-26
DARKHAD:
gedeg teneg tenegee mun gaihuulbaa TENEG HUN DUUGUI BAIHADAA ILUU SURTE IBAIDAG uma
2017-06-26
DARHKAD:
ENHBOLDOO ZAILAACHEE MONGOLCHUUD BID BUGD CHAMAIG UZEN YADAJ BNA. BID CHAMGUI SAIHAN AMGALAN ITGEL TUGS AMIDARMAAR BNAAA
2017-06-26
Зочин:
Энхболд оо эднийгээ барьж шорондоо хийгээч!
2017-06-26
Зочин:
Суртчилгаа хийх хориотой
2017-06-26
дэмжиж байна:
эвтэй монголын төлөө саналаа өгсөн та л гарч ирж байж бүх зүйл сайнхан болно гэдэгт итгэж байна. энэ хүмүүс нөгөө 2 нь гараад ч засгийн газар нь өөр нам болхоор ямар ч нэмэргүй гэж мэддэггүй юм байх даа
2017-06-26