Пхеньян: Оттогийн үхэлтэй бид холбоогүй
2017-06-26

Хойд Солонгос улсын нийслэл Пхеньян хотноо жуучлалаар ирсэн АНУ-ын иргэн 22 настай Отто Фредерик гэгчийг өнгөрсөн онд тус улсын цагдаагийнхан зочид буудлынхаа өрөөнд ухуулгын хуудас хадгалсан, хулгайлсан хэмээн баривчилсан. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 15 жил хорих лагерьт хүн хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн юм. Отто Виржиниагийн их сургуулийн оюутан байсан бөгөөд 15 сар Хойд Солонгост хоригдсоны эцэст энэ сарын дундуур суллагдаж, эх орондоо ирсэн билээ.

 

 

Харамсалтай нь оюутан залуу гэртээ эрээд хэдхэн хоногийн дараа нас барсан юм. Түүнийг өнгөрсөн долоо хоногт оршуулсан бөгөөд гэр бүлийнх нь цогцост задлан шинжилгээ хийлгэхийг эрс эсэргүүцсэн билээ. АНУ-ын эрх баригчид Оттогийн үхэлд Пхеньяныг буруутгаж, албан ёсны байр сууриа хүргэхийг шаардсан.

 

Тэгвэл уг асуудлаар Хойд Солонгос “Отто Фредерик ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүйгээр шоронгоос суллагдаж, нутаг буцсан. Хойд Солонгосыг энэхүү хэрэгт буруутгаж байгаа. Энэ бол АНУ-ын зохион байгуулалттай хийж буй гүжирдлэг” гэж мэдэгджээ. Отто АНУ-д ирэх үедээ ухаангүй байсан бөгөөд анх түүнийг “ботулизм хэмээх ходоодны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин туссан” хэмээн Пхеньян мэдэгдсэн билээ. Харин уг мэдээллийг Оттогийн биеийн байдлын үзэж байсан нарийн мэргэжлийн эмч нар эрс үгүйсгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Teneg mahan bumbuulei....ted buruuguim bol tegeed hen buruutain.....at geriinhen ni ch gej teneguud...zadlan shinjilgee hiilgej yasanig ni togtoohgui..negent l uhchihsen yum chin....
2017-06-29
Зочин:
Хойд Солонгос зүгээр л нэг зурагт хуудас авсны төлөө барьж хорьсон. Нялхаараа бараг хүүхдээрээ юм бна лээ. Хэрэв барь хориогүй бол амьд сэрүүн л байх бсан.
2017-06-27
зочин:
Эвий дээ хөөрхий минь уйлж байгаа зургийг нь харахаар л өрөвдөөд байхийм. Хүүхдээрээ шахуу юм байна ш дээ. Яах гэж тэр муухай улс руу явав даа. Хүний үрсүүд ялгаа юу байна.
2017-06-26
ХЭХЭ:
ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ
2017-06-26
zochin:
zadlan shinjilgee hiilgehgui dee,iim zaluugaaraa uhne gedeg uneheer sejigtei
2017-06-26
ХЭХЭ:
ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ