С.Эрдэнэ: Сонгуульд хүндэтгэлтэй хандаж байгаа
2017-06-26

АН-ын дарга С. Эрдэнэ Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө. Сонголтоо хийснийхээ дараа тэрбээр сонгуулийн үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

С.Эрдэнэ: Өнөөдөр монгол түмэн тав дахь Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Энэ хэсгийн хороон дээр саналын ирц 30 орчим хувьтай байна.  Сонгогчдын ирц сайн байна.

 

АН-ын сонгуулийн ухуулагч, ажилтны хоол, унаа, харилцаа холбооны зардлыг замд нь саатуулах, тэрийгээ хууль бусаар улстөржсөн мэдэгдэл хийж, тайлбарлах үйл явц нэлээн гарлаа. Монголын улс төрийн түүхэнд байхгүй сонин үйл явдал болж байна. Нэг нам нь нөгөө намынхаа санхүүжилтийг эрх мэдлээ ашиглаж, цагдаагийн байгууллагаар шууд дээрэм хийлгэлээ. Баруун таван аймагт ажиллаж байгаа АН-ын 8000 гаруй ухуулагч, ажиглагчдын хоол унааны мөнгийг замд нь саатуулсан нь цагдаагийн байгууллага эрх үүргээ мэддэггүй юм уу, ингэтлээ улстөржсөн юм уу. Эрх баригчид төрийн байгууллагыг увайгүй ашиглаж байна.

 

Бид аль болох хүлээцтэй, асуудалд ойлголцох байдлаар сонгуулийн үйл явцад хүндэтгэлтэй хандаж байгаа. 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаха харин тий. хүн бүрт дансаар нь өгч болно, шал худлаа
2017-06-26
zochin:
hun bur danstai bolson shu de dansaar hiisen bol ingehgyi shu de
2017-06-26
Зочин:
mongol yalna battulga ok
2017-06-26
Зочин:
Чи муу булхай хахуул авилгалын удирдагч хүлээцгүй хандаад хаашаа харах юм бэ
2017-06-26
зочин:
хаха харин тий. хүн бүрт дансаар нь өгч болно, шал худлаа