НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө
2017-06-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

 

 

Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.

 

Нийслэлийн хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Санал авах 403 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Санал авах байрууд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongol ulsiin iegen uchir sanalaa uguh erhtei yum l daa huu
2017-06-26
zochin:
ene sanalaa egeh ny hend hamaatai yum, zaluugaaraa bohirdson zavaan amtan
2017-06-26
ц.сандуйд:
чи ямар гавъяа байгуулчихаад өөрийнхөө тухай мэдээ тавиулаад байгаа юм бэ.эсвэл хүмүүсийн дургүйг бүр их хүргэх гээд албаар ингээд байгаа юм уу
2017-06-26
manaraa gar..:
manaraa gar aliig ni bugluhuu meddeg l bgaa daa.MAH NAMaa ch NAM taviulsan daa
2017-06-26
Зочин:
naad balaigaa zailuulakhaas naash NAM nar uzekhguie hunii orrin geltgui hun bur helj bnaa, uygaa huleegeed bgaam
2017-06-26
Зочин:
ene muu luiwarchin sanalaa ugukh ni khend khamaa baynaa ?
2017-06-26