“Play time” наадам дахин хойшлох уу
2017-06-27

Гэрэл зургийг MPA.mn

 

“Play time” амьд хөгжмийн наадам ирэх долдугаар сарын 7-9-ны өдрүүдэд  Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болохоор тов зарлаад байсан.

 

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал авч чадаагүй шалтгаанаар хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 9-нд хийхээр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл гаргалаа.

 

Ингэснээр амьд хөгжмийн “Play time” наадмыг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орох ажээ. Энэ асуудлаар зохион байгуулагчид ярилцаж буй бөгөөд удахгүй наадам болох хугацааг олон нийтэд зарлах юм байна.

 

Энэ жилийн амьд хөгжмийн наадмыг зургадугаар сарын 23-25-нд зохион байгуулах байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хойшлуулж долоодугаар сарын 9-нд болгосон. Энэ удаад дахин хойшлуулах эсвэл урагшлуулах нь одоогоор тодорхойгүй байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин