Трамп, Моди нар терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ
2017-06-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй билээ.

 

 

Удирдагчид цаг үеийн асуудлаар ярилцахаас гадна Пакистаны дотоодын зөрчил мөргөлдөөн болон терроризмын асуудлаар хэлэлцсэн нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татав. “Пакистаны өнцөг булан бүрт энхтайван тогтоох хэрэгтэй” гэдгийг Моди мэдэгдлийнхээ үеэр онцлон тэмдэглээд “Уг ажилд АНУ-ыг татан оролцуулах сонирхолтой байна” гэжээ.

 

Удирдагч цаг орчим хэвлэлийнхнээс хаалттай уулзсаныхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Тэд “Хоёр улс терроризмын эсрэг хамтдаа тэмцэх болно” гэсэн байна. АНУ, Энэтхэг эхний ээлжинд Пакистанд эмх замбараагүй байдал үүсгэж, төрийн эрхийг авахыг санаархаж буй "Хамас" тэргүүтэй террорист бүлэглэлүүдийг гол байгаа болгохоор төлөвлөж буй гэнэ.

 

Энэтхэг, Пакистаны хилийн зөрчилдөөн хяналтаас гарч байгаа. Пакистаны салан тусгаарлагчид энэ оны эхээр Энэтхэгийн хилийн цэргүүд рүү гэнэт дайрч, 12 цэргийг хөнөөсөн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин