Лиам Пейн хүүтэйгээ ижилсэв
2017-06-29

Британийн “One Direction” хамтлагийн дуучин Лиам Пейн өнгөрөгч гуравдугаар сард хүүтэй болсон билээ.

 

 

Тэрбээр бяцхан хүүдээ Бэйр гэх нэрийг хайрласан юм. Өдгөө 23 настай Лиам өчигдөр инстаграм хуудастаа хүү болон өөрийнхөө реппер Кейни Уэстийн брэнд “Yeezy Adidas” загварын пүүзээр ижилсэн зургаа нийтэлсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг зурагны дор дуучин залуу “Аав, хүүгийн сонголт таалагдаж байна уу” хэмээн бичжээ.

 

Лиам өнгөрсөн 2015 оны эцсээр өөрөөсөө 10 насаар нэг мэргэжил нэгт Шерилтэй болзох болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин