Тур де Франс эхэллээ
2017-07-03

 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн дугуйн уралдаан Тур де Франс эхэллээ. Энэ жилийн уралдаан Германы Дюссельдорф хотоос эхэлсэн бөгөөд 7-р сарын 1-нд болсон нээлтийн гараа нь 14км-н хувийн цуваа уралдаан байсан юм. Энэ шатанд 16 минут 4 секундын амжилтыг үзүүлсэн Скай багийн Их Британи дугуйчин Жерайнт Томас ялалт байгуулсан бол араас нь Швейцарийн Стефан Кёнг, Беларусийн Васил Кириенко нар барианд орсон юм.

 

Тэгвэл өчигдөр 25 дахь шатны уралдаан мөн л Дюссельдорф хотоос эхлэж, Бельгийн Льеж хот хүртэл 203.5 км зайд болжээ. Спринтерүүдэд зориулагдсан тэгш замаар уралдаан үргэлжилсэн бөгөөд олон дугуйчныг хамарсан өрсөлдөөнтэй төгсгөл өрнөсөн. Улмаар Герман дугуйчин Марсель Киттель 4 цаг 37 минут 06 секундын амжилтыг үзүүлж түрүүлсэн байна. Тэгвэл дараагийн байруудад Франц Германы дугуйчид оржээ.  

 

104 дэх удаагийн Тур де Франс уралдааныг одоогоор нээлтийн гарааны ялагч Британи эр тэргүүлж байна. Маргааш тэмцээний 3 дахь шат Францын хилийг давж 212 км зайд үргэлжилнэ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин