Яасан танил сценари вэ
2017-07-05

 УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийг “Гүйцэтгэх ажиллагаа дээд зэргээр явагдсан сонгууль боллоо” гэж дүгнэж байгаагаа анхан шатны санал хураалтын дүн гарсны дараахан хэвлэлийнхэнд мэдээлсэн.

 

Түүний хэлснийг  товчхон хүргэвэл “Өмнө нь  сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн” гэх тайлбар.

 

   Үнэхээр ч  өмнөх сонгуулиудаас ялгаатай нь  тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчид  хар пиар  дээр голлож, тааруухан уран сайхны киноноос хувь илүү үнэмшилтэй хар зохиолоор сэдэвчилсэн нэвтрүүлгээрээ олны тархийг угааж буй нь худлаа биш. Үүний нэг жишээ УИХ-ын хамгийн залуухан гишүүн дээр явуулсан “Гантулга ажиллагаа”.

 

   Цаг хугацаа, үйл явдлын дараалал, зохиолын зураглал, найруулгыг харахад хүүхэн хүчиндсэн гэх асуудлаар олны анхаарлыг татаад байгаа “Гантулга ажиллагаа”-ны ард өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намд бүтэн нэр бүгээн зүсгүй хүн үлдэхгүй болтол нь намнасан нөгөө л танил сценари ажиглагдаж буйг нуух юун.

 

  Сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга Ардчилсан намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын бизнесийн бүлэглэлийн талаар цуглуулсан баримтаа олон нийтэд дэлгэн, “Эрдэс баялгийн хайгуул болон олборлолтын 39 лиценз, салбар бүрт шахуу ажилладаг 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байдаг” талаар дуулгасны дараахан МАН-ын залуу гишүүн хүүхэн хүчиндсэн гэх “бор шувуу” зарим сайтуудаар нисгэх болсон билээ  

 

   Эндээс үйл явдал, өрнөлийг нь харахад эртний танил сценарийн энэ удаагийн золиос нь Д.Гантулга гишүүн болчихов уу гэсэн хардлага ч төрж байна.  Энэ талаар Д.Гантулга гишүүн өөрөө тайлбар хийхдээ “Гүтгэлгийг бодитойгоор няцаана” гэсэн байсан. Хэргийг цагдаагийн байгууллага хүчингүй болгосон гэх хохирогчийн эгчийн хажууд Н.Ичинноров гараад ирэхлээрээ л тавилттай жүжиг болоод хардагдаж эхэлснийг ч хэлэх ёстой байх.

 

   Ц.Нямдорж гишүүн  “Гүйцэтгэх ажилтай холбоотой хэсгийг мэргэжлийн хүн хийсэн. Сонгуулийн маш муу арга технологи улс төрд орж ирж байгаа”-д эмзэглэж буйгаа ч хэвлэлийнхэнд дуулгасан байна лээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас сонгогдож, парламентын хамгийн залуухан гишүүнээр нэрлэгдэх болсон Д.Гантулга үнэхээр хүчингийн хэрэгтэн үү эсвэл гүтгэлэгт өртсөн үү. Үүнийг цаг хугацаа харуулах биз. Учир нь энэ асуудал сонгуулийн дараа  яаж өрнөхөөс Д.Гантулга “хэн бэ” гэдэг нь харагдана гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан тавилттай жүжиг биш бол шүү дээ.

 

   Д.Гантулга М.Энхболдын парламентын хамгийн залуу нь. Түүнд авлига, хулгайн хэрэг тохох боломжгүй. Харин хүүхэн хүчиндсэн хэрэг нааж, зүүж өгөхөд яг тохиромжтой дүр. Энэ тохиолдолд  иргэд илүү итгэх нь мэдээж.

 

   Ямар ч байсан цаг хугацааны давхцал, үйл явдлын өрнөл, найруулга, зохиолыг нь харахад  өнгөрсөн дөрвөн жил Г.Батхүүг тангаргийн буг, С.Баярцогтыг оффшорчин, Л.Гантөмөрийг мүүнчин, М.Батчимэгийг тагнуулчин, Х.Тэмүүжинг хар тамхичин болгож хувиргасан арга технолгитой адилхан байна.  Гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийнхэн л хийдэг гэж Ц.Нямдоржийн хэлсэн үнэн. Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хуулийнхан УИХ-ын сул гишүүн дээр юу ч хийж чадна.  Олон жилийн өмнө хүчингийн хэрэгт нэрт яруу найрагч, УИХ-ын гишүүн асан  О.Дашбалбарыг ч холбож, гүтгэж гүжирдэж явсан гашуун түүх бий.  Энэхүү хар технологийн ээлжит золиос нь энэ удаад Д.Гантулга болсон байх магадлалтай. Тиймээс Д.Гантулга хүчингийн хэрэгтэн үү, гүтгэлэгт өртсөн үү гэдгийг цагдаагийнхан заавал шалгаж, үнэн мөнийг нь заавал тогтоох ёстой. Хэрэв хүн хүчиндсэн бол гишүүн хариуцлагаа хүлээгээд яваг. Харин үгүй бол хэн нэгэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зорилгодоо хүрэхийн тулд бусдыг намнадаг хар технологитой хариуцлага заавал тооцох ёстой.   Учир нь хэзээ нэгэн цагт хар технологитой гүйцэтгэх ажиллагааны золиос нь бид, бидний үр хүүхэд болж магадгүй учраас тэр.

 

 Ж.ЭРХЭС

news.mn

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ene Jenko uneheer aimaar hun yumaa. Iim eronhiilogchtei bolvol yanaa. Mongolii mini zaya l medejdee. Ard tumen mini jenko gedeg gamshigiig l buu songooroidoo.
2017-07-06
Zochim:
Naad reklamn ybaagiinuudaa zailuulssch, Hoyor debil tsarachuihaad, ene 2 debil yu reklamdad bgaa yum.neg ni hoohgui. nguudeh ni bie haa bhgui. zaebal nahui
2017-07-06
Зочин:
УИХ-ын гишүүн Д.Гантулгын бичлэг задарч байна Хохирогчидтой 20 саяаар тохиролций томорч дуугарсан бичлэг бна
2017-07-05
Зочин:
Khogiin Jenko zail
2017-07-05
Zochin:
Numka eh orondoo hairtai bol enkhboldod buu dolignoj hudlaa hutsaarai odoo chinii hudal ug uned hirehgui
2017-07-05