Монгол хөөмийн сонгомол хос цомгийг танилцуулна
2017-07-05

 

Монгол хөөмий болон уламжлалт хөгжим, соёлыг Барууны ертөнцөд түгээн сурталчлагч Нүүдэлчин Зам Холбоо 10 жилийнхээ ойг тохиолдуулан Бюда Мюзик лэйбэлийн  “Дэлхийн дуу хөгжим” цувралын хүрээнд Монгол Хөөмийн Сонгомол хос цомгийг 2016 оны өвөл бүтээн гаргажээ.

 

 Тус цомог нь архивын  материалаас өнөө цагийг хүртэлх 43 уран бүтээлийн 2 диск болон гэрэл зураг, түүхийн 36 товхимолоос бүрдсэн аж.

 

 Монгол хөөмийн ууган антолог болох уг цомог анх удаагаа архивын материалыг, хөөмийн талаарх хээрийн судалгааны бичлэгүүд болон хөөмийн орчин үеийн уран бүтээлүүдтэй хамтатган багтааснаар, хөөмийн анхны дуу бичлэгээс эдүгээ цагийг хүртэл Монгол хөөмий хэрхэн хувьсан хөгжиж ирснийг олон талаар нь, цогцод нь харуулах юм.

 

Цомгийн танилцуулга болон бэсрэг тоглолт долоодугаар сарын 6-ны 19 цагт “Republik” лоунж-д болно.

 

                                                                                                        Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин