Ц.Цэнгэл Засгийн газрын хүндэт жуух хүртлээ
2017-07-05

 

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардлаа. Түүнтэй хамт ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн 20 гаруй хүн Засгийн газраас энэхүү өргөмжлөлийг гардан авсан юм. Шагнал гардуулсны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За яг яасан гэж шагнуулаав дээ Цэнгэл минь!?
2017-07-06