Лионель Мессигийн цалин нэмэгдлээ
2017-07-06

 

Испанин Барселона багийн энэ зуны гол төлөвлөгөөнд Лио Месситэй гэрээгээ сунгах ажил багтаж байсан. Тэгвэл өчигдөр талууд эцсийн байдлаар тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зуржээ. 14 наснаасаа хойш Барселона багт хүчин зүтгэсэн Аргентин залууд багтайгаа шинэ гэрээ хийх нь тун амар сонголт байсан болов уу.

 

Месси шинэ гэрээ ёсоор 2021 оныг хүртэл Барселонад тоглоно. Энэ хугацаандаа долоо хоногийн 500.000 фунтын цалинг халааслах гэнэ. Тэрбээр өнгөрсөн 2016-2017 оны улиралд долоо хоногийн 362.480 фунтын цалинг авч байсан нь Дэлхийд V  байранд орох үзүүлэлт байсан юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин