Замын цагдаад ослын 209 дуудлага иржээ
2017-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн санал хураалтын энэ өдөр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж, үүрэг гүйцэтгэж буй. Өдрийн 12.00 цагийн байдлаар цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 31 гомдол, мэдээлэл ирээд байсан.

 

Тэгвэл замын цагдаагийн байгууллагад 17.30 цагийн байдлаар 209 зам тээврийн осол, гэмтлийн дуудлага ирсэн байна. Үүнээс 12 нь хүн гэмтсэн, 179 нь эд материалын хохиролтой дуудлага иржээ.

 

Нийслэлийн гудамж замын хөдөлгөөний тухайд хотоос гадагш чиглэсэн хөдөлгөөн их байгаа ч түгжирсэн чиглэл байхгүйг  ЗЦА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Балжинням мэдээллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Guitsed turuulej l ihenh humuus osol avaar hiij bna mash bolgoomjtoi bai
2017-07-08
Zochin:
Anhaaral bolgoomjtoi hurdaa taaruulaj yav l daa jolooch naraa eruul mend Ed hurunguuruu hohirood l
2017-07-07