О.Хангал Азийн залуучуудын аварга боллоо
2017-07-17

 

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай улсаас залуучуудын ангилалд эрэгтэй 10, эмэгтэй 3 бөх хүч үзсэн бөгөөд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа зургадугаар байр эзэлсэн байна.

 

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал /Японы "Итай" сургуулийн оюутан/ дөрвөн тойрог хүч үзэж, алтан медаль хүртлээ. Тэрбээр тэгштгэлд Японы Кайки Ямашитаг нэмэлт цагт цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Тайваний Лин Чан Кенийг 2:38 минутад иппон үнэлгээрээр буулгасан байна. Улмаар хагас шигшээд Узбекистаны Артём Багдасаровыг 2:30 минутад хоёр вазаригаар давамгайлж яваад цэвэр ялжээ. Мөн аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовыг 3 вазари үнэлгээ аван тивийн аварга болсон байна.

 

Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн МУ-ын начин Б.Одхүүгийн хүү шинэхэн аймгийн арслан Цэцэнцэнгэл эхний тойрогтоо БНСУ-ын Чой Мин-Чеолийг 1:50 минутад цэвэр ялсан ч хэсгийн аваргын аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовт торгуулиар ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт манай бөх Кыргызстаны Керим Казатовыг 3:46 минутад хоёр вазаригаар илт илүүрхэж яваад иппон буулгасан бол хүрэл медалийн төлөө Узбекистаны Артём Багдасаровыг 2 вазаригаар буулгаж аван шагналын тавцанд гарлаа.

 

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д “Боржин төв” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхбатын Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Энэтхэг, Казахстаны жүдочдыг дараалан ялаад аваргын төлөө БНСУ-ын Хан Хи-Жүд цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sain baina ireedvitei zaluu bn amjilt
2017-07-18