Архины шил түймэр дэгдээдгийг мэдэх үү
2017-07-17

Улсын баяр наадмаа өндөрлүүлээд л монгол түмэн улсын хэмжээнд 20 гаруй түймэр дэгдсэн муу мэдээтэй, цээж хорсгосон гашуун утаатай өглөөг угтах боллоо.

 

Эх орныхоо байгаль дэлхийд санаа зовнисон хэсэг залуус “Гал сөнөөгчдөд туслах групп” фэйсбүүк хуудсыг нээн, олноор нэгдэж, ОБЕГ-ын гал сөнөөгчдөд туслах, түймэр унтраах ажилд гар бие оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Харин ОБЕГ-ын зүгээс иргэдийнхээ амь насыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн голомтод очихыг хориглож, сэтгэлийн хөөрлөөр амь насаа эрсдэлд учруулахгүй байхыг зөвлөж буй.

 

Тэгсэн ч “Явна аа” гээд Сүхбаатарын талбай дээр олноор цугларсан залуусыг буцааж чадалгүй хоол хүнс, хувцас хэрэглэл дөхүүлэх, ус зөөлгөх ажилд дайчилсан. Галын голомтод очсон зарим нэг нь гал сөнөөгчдөд “сэгсийсэн” цуйван сэгсрээд өгч байхад хэсэг нь зураг бичлэг хийж байгаад буцна лээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэсэн ч монголчууд хүнд, хэцүү цаг үед нэгдэж чадаж байгаа нь сайхан юм. Түймрийн голомтод очсон хэдийг тавчиг, нимгэн майктай, түймэр унтраах багаж хэрэгсэлгүй явсан гэж шүүмжилж л байна. Гэвч “унтраахсан” гэхээс дотроо “асч” тэнд очсон нь лавтай. Тэгээд гал түймэртэй улаан гараараа тэмцэж байгаа гал сөнөөгчдийг хараад байгальд хог хаядаг байдлыг тэвшихээргүй сэтгэгдэлтэй үлдсэн биз.

 

Гал гэдэг санаанд багтдаг эд биш. Салхи ширүүсэх төдийд гал түймрийн чиг өөрчлөгдөж хоромхон зуур хүний амь нас эрсдэх, адаглаад угаартах, түлэгдэх аюултай. Ой шатах хэцүү ч нүдэн дээр хүн гэмтэх бүр хэцүү шүү дээ. Тиймээс нэгдсэн удирдлагаар л ажиллахгүй бол түймэр унтраана гэдэг шүдэнз үлээхтэй адилгүй.

 

Иргэдийн нээсэн хандивын дансанд 30 гаруй сая төгрөг цугларсан гэнэ. Энэ мөнгөн дээр төрөөс жаахан хөрөнгө нэмчихвэл ОХУ-аас  түр “гуйж” хэрэглэж байгаа “МИ 8” онгоцыг нь бүр худалдаад авчихаж дөнгөнө гэж залуус үзэж байна. Гэвч онгоц авлаа гээд түүнийг хэрэглэж, ашиглах орчин нөхцөл нь манайд бүрдсэн билүү гэдгийг бас л бодолцох учиртай. Онгоц авах ажлыг албаныхан судалж байгаа. Тиймээс монголын ард түмэн түймэр унтраана гэж хөл нүцгэн таваргалгүй, онгоц авна гэж хийрхэлгүй тайван л баймаар. Мэргэжлийн байгууллагууд ажлаа хийнэ. Төр зохих шийдвэрээ гаргана. Харин иргэн бид хогоо хаяхгүй, ил задгай гал түлсэн бол түүнийгээ унтрааж хэвшье.

 

Ассан түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг холбогдох албаныхан мэдээлсэн. Гал унтраах ажилд оролцохоор очсон залуус лав тамхиа бүрэн унтрааж хэвших биз. Энэ л иргэдээс онцгойгийн алба хаагчдад үзүүлж буй том хувь нэмэр.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголчуудын нэг засардаггүй зан хогоо ил задгай хаядаг явдал. Байгалийн сайханд амарч зугаалсан бол архины шилээ уутлаад авч явж сурмаар, татсан тамхиа бүрэн унтрааж дадмаар байгаа юм. Таны ой дунд орхиод явсан архины шил наранд халж, шаталт үүсгэдэг. Улмаар түймэр дэгдэх шалтгаан болдог гэдгийг ухамсарламаар байна.

 

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа физикийн хичээлд дээр нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй нэгэн адил жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айрагны шил их үдийн наранд халж, ойн түймэр гарах нөхцөл болдог байна.

 

Сүүлийн үед "Би байгальд хог хаядаггүй” гэх дуудлага эхлүүлж, сайхан байгальд авхуулсан зургаа фэйсбүүк хуудсандаа нийтлэх болж. Үүнийхээ оронд уусан архины шилээ аваад  явчихаж сурвал үг, үйлдэл хоёр  яв цав таардаг, зөв хүн байхын эхлэл болох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Fdjdbhj uhsb
2017-07-31
Зочин:
yoooy bur unshsandaa haramsav... arhiniihaa shiliig avaad yavj surah heregtei genuuu... er ni .haashaa yum zaaval arhi uuj sogtoj eliirch balairch bh yostoi yumuu. yagaad arhi dars uuhgui bj bolohgui gej... arai chdee mongolchuud mini...uilav...
2017-07-27
Rentsen:
Buhel buten 24 tsagaar 2 lift ajillaad baihad hogoo gargaad haydaggui davhartaa orhidog oodgui orkuud ih baina shuu dee. iim yumnuudtai yaj haritsah ve.
2017-07-25
Зочин:
...Харин иргэн бид хогоо хаяхгүй, ил задгай гал түлсэн бол түүнийгээ унтрааж хэвшье... enuun shig unen ug haa baih ve, tumen min.
2017-07-25
Зочин:
shil halaad gal garna gej ju bhav dee. linz bol gargah bhaa. hogoo hayahgui avaad yavah setgel heregtei dee
2017-07-19
Зочин:
залуучууд монголчууд бүгд ухамсартай мэдлэгтэй л болж бн сайхан бн өөө
2017-07-19
Зочин:
хүмүүс ээ хөдөө, гадаа ер нь хаана ч явсан хогоо ачиж яваад хогийн цэг дээр хаяж сурцгаая. Ингэж сурвал бидний хойч ирээдүй хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлж тэд цэвэр орчинд амьдарч, амрах боломжтой юм.
2017-07-18
Зочин:
үмүүс ээ хөдөө, гадаа ер нь хаана ч явсан хогоо ачиж яваад хогийн цэг дээр хаяж сурцгаая. Ингэж сурвал бидний хойч ирээдүй хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлж тэд цэвэр орчинд амьдарч, амрах боломжтой юм.
2017-07-18
Arhichin:
Ene unen bol, undaa bolon busad shilen savlagaatai buh buteegdehuun buruutai. Gantshan arhi bish.
2017-07-18
Зочин:
хүмүүс ээ хөдөө, гадаа ер нь хаана ч явсан хогоо ачиж яваад хогийн цэг дээр хаяж сурцгаая. Ингэж сурвал бидни хойч ирээдүй хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлж тэд цэвэр орчинд амьдарч, амрах боломжтой юм.
2017-07-18
Зочин:
хүмүүс ээ хөдөө, гадаа ер нь хаана ч явсан хогоо ачиж яваад хогийн цэг дээр хаяж сурцгаая. Ингэж сурвал бидни хойч ирээдүй хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлж тэд цэвэр орчинд амьдарч, амрах боломжтой юм.
2017-07-18
irgen:
ene olon bayar naadam amralt herees heterlee eniigee tsegtsleh heregtei bnaa
2017-07-18
Зочин:
Нара, Бадамгэрэл, Шүүдэрцэцэг мэтийн хүүхнүүд гал унтраадаг гэж савсагнахаа больчих хэрэгтэй. Бас нэг нэр нүүр олох санаатай эсгтй хийх газар нохой хэрэггүй гэж, бас хоол хийж өгнө гэл үү, аятайхан бантан зуурч чадахгүй байж , эд нар хүмүүсээс өөрсдийн дансанд мөнгө хийлгээд байгаа нь гэмт хэрэг шүү
2017-07-17
kk:
odo bur arhini shil gal asaadag bolj. haluun orond arhini shilnees bolj tuimer asla gedguim da hutsaj bh yumaa
2017-07-17
Зочин:
шилэнд буруу өгөх юу байхав амралт зугаалгаа багасгаж ажлаа хийх хэрэгтэй байна да
2017-07-17
irgen:
yamar ih arhidaj zugaalah durtai um be,,,,,,ene hymyyst zugaalhaas oor hiideg um baihgui um baihdaa, hezee soeltoi amarch surah ve !!!!!!!
2017-07-17
irgen:
yamar ih arhidaj zugaalah durtai um be,,,,,,ene hymyyst zugaalhaas oor hiideg um baihgui um baihdaa, hezee soeltoi amarch surah ve !!!!!!!
2017-07-17
Зочин:
Хуучин ашиглаж байсан Ми8 5 сая доллар14 тэрбум төгрөг шинэ бол 18сая доллар 43.2 тэрбум төгрөг байдаг гэнэ ээ. Тэгэхээр дээрх нэмэх жаахан мөнгө нь 43 тэрбум 170-хан саяхан төгрөг байхнээ хө ккк
2017-07-17
Зочин:
mongol ter chigtee hogiin sav bolchjee oorsdiinhoo tarisan hogiig dor burdee avaad hogiin tseg deer avaachaad haychij boldoggui yum bhdaa hogon dotroo hevtej bh ni zarim humuust yu ch bish bdag bololtoi mash haramsaltai nud halitram bh yumdoo
2017-07-17
Зочин:
mongol ter chigtee hogiin sav bolchjee oorsdiinhoo tarisan hogiig dor burdee avaad hogiin tseg deer avaachaad haychij boldoggui yum bhdaa hogon dotroo hevtej bh ni zarim humuust yu ch bish bdag bololtoi mash haramsaltai nud halitram bh yumdoo
2017-07-17
Л.Лхагва:
Архины шил томруулдаг шил шиг гал гаргадагийг практик дээр баталсан бол үнэхээр хүн бүр санаа авууштай.
2017-07-17
баяр:
Архи ч нээрээ хар мөртэй хог юм аа. Хоосон шил нь хүртэл шүү
2017-07-17