Цацруулагч бүхий самбарыг байршууллаа
2017-07-18

 Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт "Замын аюултай хэсэг" гэрэл ойлгогчтой анхааруулах 2 ширхэг самбар байрлууллаа.

 

Энэ нь “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийжээ. 

 

Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм байна. 

Эх сурвалж: ЗЦГ

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Songino hairhan dyyreg ene zamiin tohijiltoo hiihgui umuu,,,,ovoolson shoroo l haragdah um, zasag darga ni yu hiij baidag um be
2017-07-18
irgen:
Songino hairhan dyyreg ene zamiin tohijiltoo hiihgui umuu,,,,ovoolson shoroo l haragdah um, zasag darga ni yu hiij baidag um be
2017-07-18