Эр хүн шиг саналыг минь хүлээж ав
2017-07-19

 

Лас Вегас хотноо энэ сарын 8-нд ЮФС 213-ын үеэр 84 кг-ийн жингийн аваргын төлөө Робэрт Виттэйкэр болон Йоэль Ромеро нарын тулалдсан. Тулаанд Робэрт өрсөлдөгчөө шүүгчдийн шийдвэрээр буулган авсан билээ.

 

Уг тулааныг октагоны гаднаас дунд жингийн аварга Майкл Биспинг үзэж суусан юм. Ингээд Ромэрог ялагдах үед нь Биспинг хажуу талаас нь үгээр дайрч, Кубын далбааг урж суулаа. Уг хоёр тулаанч нь ЮФС 199-өөс хойш хоорондын өш хонзонтой байгаа бөгөөд хоорондоо тулалдах сонирхолтой байгаагаа үе үе илэрхийлээд амжсан билээ.

 

Тугаа уруулсныхаа дараа Ромэро ЮФС-ийн босс Дана Уайтад уг тулааныг хурдхан явуулаач хэмээн хүсээд, энэ үеэрээ Их Британы далбааг мөн сэглэж хаясан бичлэгийг инстаграмдаа байршуулсан байна.

 

Уг бичлэгийг үзээд “Йоэль бүр солиорчихож. Чи хэдийнээ номер нэг тулаанчийн төлөөх тулаандаа ялагдчихсан шүү дээ. Ердөө л тэр. Чиний байж байгаа чинь л тэр шүү дээ. Йоэл Ромэро гэж угаасаа л ийм хүн. Тэр цагаа тулахаар тулааныг хүлээн зөвшөөрөхгүй дээ. Тэр ямар нэгэн аргаар бусдыг мэхлээд л өнгөрнө. Түүнд угаасаа ямар ч нэр төр гэж байхгүй. Тэр стеройд л хэрэглэх болно. Тэр ялагдсан. Тэр хүн бүрийн өмнө хэмх балбуулсан. Тэр хулчгар учраас шалан дээр хэвтээд бяцхан новш шиг л ялагдалтайгаа эвлэрсэн. Тэр миний үзсэн тулаанд ч ялагдсан, одоо миний яриад байгаа тулааныг ч зөвшөөрөхгүй. Тэр ялалт гэдэг зүйлээс холдчихоод, одоо болохоор намайг өөрөөс нь айна гэж бодоод байх шиг байна. Чи номер нэг тулаанч болох боломжоо алдсан. Би лав өрсөлдөгчөө ялчихсан бол дараа нь бүсний төлөө тулалдах байсан юм. Чиний оронд л байсан бол инстаграм орж өөрийгөө аварга юм шиг аяглахгүй байсан. Би лав тэгээгүй. Чи өөрийгөө юу хийх ёстойгоо мэдэх үү. Зүгээр эр хүн шиг миний саналыг хүлээж ав  ” гэж Майкл Биспинг хэлсэн байна.

 

Биспингийн хувьд  дараагийн тулаанд Робэрт Виттэйкэртэй тулалдах хуваарьтай байгаа юм. Гэхдээ түүний хувьд энэ тулаан чухал биш харин хувийн өш хонзонгоо салгах нь дээр бололтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин