Гадаадын иргэд хуурамч виз ашиглан нэвтрэхийг завджээ
2017-07-20

Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлжээ.

 

Дээрхи үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог.

 

Иймд хил дээрээс виз хүсч буй гадаадын иргэд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагаас авахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зо:
Пөөх
2017-07-20