Түр Дэ Франц уралдааны эргэн тойронд
2017-07-21

 

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Түр Дэ Франц уралдааны 18 дахь гараанд Францын дугуйч Ваххэн Бахгийл түрүүлснээр 104 дэх Түр Дэ Франц уралдаанд өөрийнхөө хоёр дахь ялалтыг тунхаглав. Харин нийлбэр дүнгээр Крис Фрүүм тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна.

 

Альп өөд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьсон тус гарааны сүүлийн өдөр Францын дугуйч Ромэйн Бардэт хоёрдугаар байранд орж ирээд байна. Харин түүний ард Колумбын дугуйч Рэгобэрто Ураан явж байгаа юм.

 

Фрүүм Бардэтаас 23 секундын амжилтаар өмнө байгаагаар тэмцээнийг тэргүүлж байгаа бөгөөд энэ Ням гарагт барианд ороход өөрчлөлт орох тун бага магадлалтай байгаа юм. Учир нь тамирчдын өмнө одоо Бямба гарагийн цагтай гараа л үлдээд байгаа. Энэ уралдаанд Фрүүм шилдэг нь учраас тэмцээний нийлбэр дүнд төдийлөн өөрчлөлт орох нь юу л бол. Энэ талаар гадны эх сурвалжууд ч санал нэгтэй байгаа юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин