“Авьяаслаг Монголчууд” амжилт үзүүлсээр
2017-07-24

 

“Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Э.Ууган-Эрдэнэ олон улсын тэмцээнд оролцож амжилт үзүүлжээ.

 

Тодруулбал Соёл урлагийн их сургуулийн оюутан Э.Ууган-Эрдэнэ БНСУ-д зохион байгуулагдсан “The 14th Seoul international dance competation” тэмцээнд оролцож “Ethnic dance~Traditional junior” төрөлд гуравдугаар байр эзэлсэн байна.

 

Э.Ууган-Эрдэнэ анх удаа олон улсын тэмцээнд авьяасаа сорьжээ.

 

Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “American Got Tailant” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, нэгдүгээр шатанд тэнцсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин