Олимпийн цэнгэлдэх барьж байсан ажилчин амиа егүүтгэлээ
2017-07-25

 

2020 оны Олимпын наадам Японы нийслэл Токио хотод болох билээ. Дэлхийн хэмжээний том наадам зохиоход мэдээж хэрэг маш их бүтээн байгуулалт шинээр хийгдэх нь ойлгомжтой. Тэгвэл цэнгэлдэх барьж байсан нэгэн ажилчин саяхан амиа егүүтгэсэн байна. Амиа хорлолтын гол шалтгаан нь илүү цагаар ажиллаж байсантай нь холбоотой гэж гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Хохирогчийн ажиллаж байсан Олимпийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компани нь 12 сараас эхэлж тус ажлыг хүлээж авсан бөгөөд талийгаач 200 цаг илүү ажилласан байсан гэнэ.

 

Хохирогчийн гэр бүлийнхэн засгийн газраас үүнийг “кароши” буюу илүү цагийн ачааллаас болж амиа хорлолт гэж үзэхийг хүсэж байгаа гэнэ. Японы завгүй амьдралын хэв маяг, ажлын хэт ачааллаас болж жилд зуу зуун хүн амиа алддаг байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч нь саяхан 3 сард бас нэгэн хүн “би оюуны болон биеийн чадамжийн хувьд хязгаартаа туллаа” гэсэн бичиг үлдээгээд ор сураггүй алга болсныг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин