Шахаанд орсон “Жаран тэрбум”
2017-07-26

 

Mонгол Улсын төрийг хууль бусаар, хөрөнгө мөнгөөр худалдаж авахаар тохиролцсон “60 тэрбум”-ын эзэд үнэнд гүйцэгдэж эхлэв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө задарсан 90 минутын турш үргэлжлэх, 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй нарын яриа нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, албан тушаалыг наймаалсан, төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан гэж үзэх бүрэн үндэстэй билээ.

 

Өнөөдөр тэднийг хууль шүүхийн байгууллага шалгаад зогсохгүй МАН дотооддоо намаа цэвэрлэх талаасаа ч эрүүгийн болоод ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь нэгэнт тодорхой болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө АТГ-ын дарга нартай уулзахдаа, “60 тэрбум”-ын бичлэг хийгээд түүнийг зохион байгуулсан гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцохыг хатуу сануулсан билээ. Х.Баттулга ерөнхийлөгчийн амлалт хийгээд ард түмэн түүнээс хүлээж буй хүлээлт нь “60 тэрбум”-ын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх явдал юм. Өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг АТГ-т даалгалаа.  Улмаар прокурорын байгууллагаас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгах үүргийг өгчээ. Хэн юуны тухай, ямар ашиг сонирхол, төрийн эрх мэдлийг булаан авах тухай ярьсан, хэлэлцсэн нь нэгэнт тодорхой учраас хуулийн өмнө буруудаж таарна. Хаашаа ч бултах аргагүй баримт, нотолгоо бий.

 

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН ялагдлын гол шалтгааныг 60 тэрбумын бичлэг, түүнийг зохион байгуулсан эздүүдийг гэж буруутгаж байна. Ингэж үзэх нь ч үнэний ортой. Авлига, албан тушаалын наймаагаа ил цагаан ярьж суугаа намын удирдлагуудад ард түмэн итгэл хүлээлгэнэ гэж үгүй. Тийм учраас МАН-ын нэр дэвшигчид ард түмэн дүн тавьсан. МАН-ынхан намаа шинэчлэхийн тулд авлига албан тушаалын хэрэгтнүүд, 60 тэрбум төгрөгийн санаачлагчдаас салахыг хүсч байна.

 

МАН-д тэдэнтэй тэмцэх хөдөлгөөн хүртэл өрнөж байна. УИХ-ын гишүүн,  Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын жирийн гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдээд байна.

 

 “Жаран тэрбум”-ын авторуудыг намаасаа цэвэрлэж авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцсэнээр шинэчлэлийн эхлэлийг тавина гэж үзэж байна. МАН төрийн эрх мэдлийг худалддаг, авлига авдаг албан тушаалтнуудаасаа салж байж нэр цэвэр үлдэх учраас намаасаа шахаж гаргах хүсэл сонирхол залуучуудын дунд хүчтэй оволзож байгаа аж. Удахгүй болох МАН-ын Бага хурал, Их хурлаараа тэдэнд хариуцлага тооцох тухай яригдаж байна.  

 

Цагдаа, прокурор, хуулийн байгууллага Ц.Сандуй нарыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж, харин нам дотор нь тэднийг суудлаас нь хөөж явуулахыг юу юунаас хүсч байгаа ажээ. Тэгэхээр Ц.Сандуй нар хуулийн байгууллага хийгээд намынхандаа шахагдаж, “нуман тулгуурт” оржээ Тэднийг ганц хууль шүүх, МАН-ын гишүүд бус ард түмэн ч шүүхийг хүсч байна.

 

 

 ZINDAA.MN 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв дөө, наад хүмүүсээээ намаасаа хөөж явуулахгүй бол МАН биш 60 тэрбумы нам гэсэн нэртэй болно шүү, муу нэр хусаад арилдаггүй гэдэг
2017-07-30
MGL:
Энэ 2 эргүү тэр Доржзодовдоо 100,000 төг өгөх гэж татагнаж байдаг. Энхболд даргаа ийм эргүү юмнуудаар тийм юм хийлгэх гэж. 60 тэрбум төгрөг олох гэж байж цалин дээр нь ажиллаж байдаг тэр Ганбаатар гэж нөхөр.
2017-07-27
Зочин:
Монголын баялгийг сорж, ард түмнийг ядууруулж байгаа 30 гэр бүлийг шударга шүүхээр шүүе.
2017-07-27
ЗОЧИН:
ОДОО Ч ЯМАР Ч ХҮНИЙГ ЮУ Ч БИШ .БОЛГОДОГ ТАКТИК ДЭЛГЭРЧЭЭ ХҮНИЙ АРАНШИН ГЭЖ ИЙМ Ч БОЛОХ ГЭЖ
2017-07-26
Сонгогч:
Ганц Сандуй биш цаад эзэдтэй нь хамт шалгаж терее цэвэрлэх естой. Тэгээд ч энэ удаагийн УИХ бол хууль бус. Луйврын тер.
2017-07-26
irgen:
jinhen bayartai baina, mongol uls mini shudarga tortei, ard tymen ni chineeleg saihan amdrahiin ehlel
2017-07-26
Зочин.:
Сандуйгийн харцанд нэг л гуниг суусан байх чинь ээ хө. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа.
2017-07-26
zochin:
erdentees 3 ter bumiig shaasan nyldorj MAN d vldseneer . namiin buzar arilahgvi yum bishvvv. me nyldorj 2 chin 1 hvn gee bizdee . tegejeer nymdorj 60 ter bumiig bosgoltsoh vilsed . gollon oroltsjeeeee
2017-07-26
Зочин:
Энэ хэрэг томоохон хэмжээний ял авч насаар нь хорих хэрэгтэй тэгж байж л сая дараа дараагийн асуудлууд зөв замаар явна хэрэв чадахгүй бол тэгээд л хошгироод л ,яриад л мөнгөтэй хүнд албан тушаалтанд хууль нөлөөлдөггүй гэдгээ дахин нотолж харуулах болно
2017-07-26
ХЭХЭ:
МАШ ЗӨВ
2017-07-26
хахаха:
НААД 60 ТЭРБУМААС ЧИНЬ БОЛООД ШИНЭ ОНИГОО ГАРААД БАЙНА.
2017-07-26
Зочин:
Сандуйгаар туг тахия
2017-07-26
zochin:
аль 2012 оны яриаг яасан ихээр ярих юм бэ. Тэр үед засаг барьж байсан юм биш. Өөр хийх юмгүй болчихсон юм уу . Дахин дахин яриад байх юм. Залхмаар юмаа. Авчихсан юм биш өөр идэж уусан юмыг нь гаргаж төлүүлээч . Хүнээс авна гэж ярьсан байсан ч хүн хүндээ өгөө биз. Харин төрийн өмчийг идэж уусан зүйл байвал түүнийг нь гаргаж тавьж төлүүлвэл болоо биз дэ.
2017-07-26
zochin:
60 terbumd surguuliin zahiral bas hamaatai genee baahan zahirliig.halaad orond ni 10 sayar zahiral tomilood bolovsroliig bas bujignuulj bna eronhiilogch min anhaarlaa handuulaarai ehneesee halagdsan zahirluud buruugui garaad shuuh hurlaar yalj bgaa gene shuu
2017-07-26
Зочин:
Dotroo hariutslagaa tootsdog togtvortoi nam gej bodoj demjdeg baisan chin dargiin suudal zuudelsen heden nushainuud namaa hagalgan butargah gej bga yum bna.Ene nushainuudiin ugeer namaa hivaaj huchguiduulbel hohi ni bolno biz.Manai ger bul lav tegvel hagardag ANamtai adil bolson MAN iig demjihee bolino
2017-07-26
Zochin:
Ardiin nam shinechlegdwel ard tumend tustai.
2017-07-26
зочин:
Отгонбагана гэж Нийслэлийн боловсролын газрын дарга байсан уу.
2017-07-26
Зочин:
энэ асуудлыг шалгасан нь зөвөө. хэрэг нэг талдаа гараг
2017-07-26
Зочин:
60 тэрбум л яригдаж байгаа болохоос албан тушаал наймаалцдаг мөнгөтэй нь тушаал ахидаг явдал хаана ч байсан. Өмнөх засгийн үед Отгон-багана даргын үед нэг сургуулийн захирал болохын тулд 11 сая төгрөг өгдөг гэж миний мэдэх хэ хэлж байсан. 7 саяыг өгөөд захирал болж чадаагүй гэж ярьж байсан.бодвол цаанаас нь мөнгө олохыг үүрэгддэг байсан байж магадгүй. энэ хүн худлаа хэлээгүй л байх
2017-07-26
зочин:
60 тэрбумд хариуцлага тооцох хэрэгтэй, Улс орныг авч явах хамгийн том улс төрийн хүчин бол МАН учраас сайн цэвэрших хэрэгтэй, шинэчлэгдэх хэрэгтэй, би АН-ын гишүүн байсан хүн, манай АН улс орныг хэзээ ч удирдаж чадахгүй гэдгээ 2 удаа харууллаа шүү дээ, Үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож би МАН-ыг дэмжих болно.
2017-07-26
олон жил төрийн албаар наймаалцсан:
ТӨРийн албаар наймаалцаж болохгүй. Энэ бол эрүүгийн хүнд гэмт хэрэг. Монголд шударга хуульчид байвал олон хүн гэм буруутайгаа мэдэх л болно.
2017-07-26
irgen:
unend guisegdene gej enedee man 65 bolchiheed ih deerengui suudalin naimaa hiisend ard tumen onoo tavisan shudraga eh oronch zaluuchuud baidag um bnaa man in gar hol bolvol yadagig mederch av man aas hol yav zaluuchuudaa tegehgui bol ted chin heregten bolgohig harlaa shuu bolgoomjtoi bgaarai
2017-07-26