Завхан-Улаанбаатар хатуу хучилттай авто замаар холбогдоно
2017-07-27

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон Үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусгахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл Завхан аймгийн төв Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Тэлмэн суманд зохион байгуулж УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо.

 

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн зам 7 метрийн өргөн, 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм.  Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа энэхүү автозам ашиглалтад орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын 4 компани ажиллаж байна.

 

Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг энэ оны наймдугаар сараас эхлэхээр төлөвлөжээ. Ийнхүү Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

Shuud.mn
Сонин хачин
TAILBARAH NI:
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ.
2017-07-28
Зочин:
Yostoi yostoi guril zuurah ni
2017-07-27
Зочин:
Завхан шиг гол ус ихтэй газар 5см зузаан зам хэд хонох вэ Ёстой гурилдах нь дээ
2017-07-27
Зочин:
Yostoi yostoi guril zuurah ni
Иргэн:
Энэ засгийн ажил бүр лойж гүйцжээ. Өвөл болохын өмнөхөн замын ажлаа эхлэх юм гэнээ.
2017-07-27