Ерөнхийлөгч Х.Баттулга БХЯ-нд ажиллав
2017-07-30

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга  Батлан хамгаалах яаманд ажиллав.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг тус яаманд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул, тус үйл ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн жагсан угтаж Хүндэт харуулын дарга илтгэл өгөв.

 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн ёслолын цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

 

Угтах ёслолын дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Бүх цэргийн Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр яамны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. 

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Ene hugshin generaluudaa tetgevert gargaad zailuulaachee, boldbaatar general, bas sosorbaram general, ter janjin shtabiin darga davaa geed hurdan zailuulaarai battulgaa
2017-07-31
dffg:
энэ нэг ярваасан спиртын ченж хэн бэ
2017-07-31
Зочин:
Монголын эсрэг ажилладаг З. Энхболдоос л маш хурдан салах хэрэгтэй бгаа юмаа энэ Женко. Тэр хүнээс сайн зүйл тэр тусмаа эх оронч сэтгэл ердөө ч гарахгүй.
2017-07-31
kkk:
Jenkoo domog bolloo shuu 17 terbumiig offshoroos oruulaad irdegiin bol
2017-07-30
Kub:
Zangia zuuchikhej, shuumjlel khuleej avakh magadlaltai negen bololtoi
2017-07-30