Нэгдсэн Улсын баг хэрэгтэй хожил авлаа
2017-07-31

 

Эмэгтэй хөлбөмбөгийн нэгэн сонирхолтой тоглолт өнгөрсөн ням гарагт явагдлаа. Хөлбөмбөгийн спортын эмэгтэйчүүдийн төрлийн хамгийн хүчирхэг гүрнүүд болох АНУ болон Бразил улсын баг “Үндэстэнгүүдийн аварга шалгаруулах" тэмцээнд учраа тааран тоглосон юм. Тус тоглолт 4:3-ын харьцаатайгаар АНУ-ын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн.

 

9 минутын дотор 3 гоол алдахад нь АНУ-ыг хожигдох нь л гэж үзэгчид бодож байлаа. 78 дахь минутад Бразилийн багийн Андресинна чөлөөт цохилтоос гоолдож 3:1-ээр шар өмсгөлтнүүд тэргүүлж байв. Харин Кристэн Прэсс үүний хариуг барьж тоог удалгүй 3:2 болгосон. Прэссийн сайн тоглолт үүгээр зогссонгүй. Тэрээр тоглолтын 85 дахь минутад Мэган Рапиноэд гоёмсог нэгэн дамжуулалт өгсөн нь эсрэг багийн хаалгыг мялааж тоог тэнцүүлсэн юм. Харин үндсэн цаг дуусахаас ганцхан минутын өмнө Эртз багтаа хожлын гоолыг авч ирсэн.

 

Пүрэв гарагт болсон тус тэмцээний нээлтийн тоглолтод АНУ-ын баг Австралийн багт 1:0-ээр хожигдоод байсан юм. Тиймээс энэ тоглолтод авсан хожил нь нэгдсэн улсын бүсгүйчүүдэд ус агаар мэт хэрэгтэй байсан гэж хэлж болно.

 

Уг тэмцээнд Австрали, Бразил, Япон, Америкийн Нэгдсэн Улс гэсэн гурван тивийн 4 хүчирхэг гүрэн өрсөлдөж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин