Ерөнхийлөгч өсвөрийн тамирчдад бүс гардуулна
2017-08-01

 

Спортын ордны Жүдогийн зааланд

 

09:30 д Ерөнхийлөгч очиж өсвөрийн төмирчдад бүс гардуулна.

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

 

09-18 цагийн хооронд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” сэдэвт онлайн сургалт зохион байгуулна. Оролцогчид 21 аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, жирэмсний хяналтын эмч, өрхийн эмч нар 307 хүн оролцоно.

 

10:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцана.

 

10:00 цагт Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажилтай танилцана. ХААИС-ын уулзварын өргөтгөл, Богдын музейн уулзварын өргөтгөл, Яармагийн гүүрний барига угсралтын ажил, ГССҮТ-ийн авто зогсоолын барилгын ажил, Өгөөжийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцана. Утас: 325044

 

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

 

11:30 цагт дээр Хаппи Веритас оношилгооны төв хэвлэлийн хурал зарлаж байна. Уг хурлаар гурван төрлийн шинжилгээ оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлнэ. Холбогдох утас: 99051040 Н.Мөнх-Эрдэнэ

 

Төрийн ордонд

 

11.30 цагт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болно. Энэ үеэр БОАЖЯ-наас өвлийн бэлтгэлээ хэр хангаж байгаа талаар Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүст тайлангаа тавина. Холбогдох утас: 96059197, 99989545

 

Shuud.mn
Сонин хачин