Авто сургууль, 21 дүгээр хороолол орчмын замыг хаана
2017-08-01

 

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын засварын ажил хийгдэж байна.

 

Уг ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин